“Монголын Төмөр Зам” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Батзаяагаас дэд бүтэц, төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд ямар шатанд яваа, санхүүжилтийг нь хэрхэн шийдвэрлэж байгаа талаар The Mongolian Mining Journal-ийн С.Болд-Эрдэнэ тодрууллаа.
-Шинэ Төмөр замын төслийн хөрөнгө оруулалтыг 60:40 харьцаатай байлгана гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?
-Төмөр замын төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын 40 хувийг өөрсдийн хөрөнгөөр босгож, 60 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар шийднэ гэж төлөвлөж байна. УИХ-ын Байнгын хороодоор дэмжсэн нэг санал бол “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн төрийн мэдлийн хувьцаа нь 51 хувь, үлдсэн 49 хувийг нэмэлт хувьцаа гаргах байдлаар хөрөнгө босгож, түүнийгээ өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Ирэх аравдугаар сард УИХ-аар уг асуудлыг шийдвэрлэх байх гэж найдаж байна. Үүний дээр Монголын уул уурхайн компаниуд, санхүүгийн хөрөнгө оруулагчдын зүгээс босгосон мөнгө нь нийлээд бидний өөрсдийн хөрөнгө оруулалт буюу нийт хөрөнгө оруулалтын 40 хувийг эзлэхээр тооцоолж байна. Үлдсэн 60 хувийг олон улсын хөрөнгө оруулагчдаас олно.
-40 хувийн манай талын хөрөнгө оруулалт гэдэг нь 1800 километр урттай Шинэ төмөр замын нийт төсөлд шаардлагатай 4-5 тэрбум ам.долларын 40 хувь гэж ойлгож болох уу? “Монголын Төмөр Зам” хувьцаат компани 49 хувийн хувьцаагаа зараад ийм хэмжээний мөнгийг олох боломжтой юу?
-Тийм. Нийт шаардлагатай байгаа 4-5 тэрбум долларын 40 хувийг бид өөрсдөө олно гэсэн үг. Харин энэ 40 хувийн хөрөнгө оруулалтыг ганцхан “МТЗ” хувьцаат компани 49 хувийн хувьцаагаа зараад олно гэсэн үг биш. Үүн дээр Тавантолгой ордод хөрөнгө оруулагчдын асуудал яригдаж байна. Тавантолгойн Баруун Цанхийн хөрөнгө оруулагчид болон Монголын томоохон уул уурхайн компаниуд ороод ирэх боломжтой. Энэ талаар тодорхой түвшинд хэлэлцээр хийгдээд явж байна. Эдгээрээс эхний ээлжинд шаардлагатай 40 хувийн хөрөнгө оруулалтыг босгох юм.
-Эхний 100 км газрын хөрс хуулалт гээд одоо хийгдэж байгаа ажлууд ямар санхүүжилтээр хийгдэж байна вэ?
-Дараа төлөгдөх нөхцөлтэй зээлээр явж байгаа.
-Хөгжлийн банк бонд гаргаж санхүүжилтэд нэмэр болох ёстой байх аа?
-Түрүүн хэлсэнчлэн наймдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ төслийг цааш нь хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардлагатай 55 сая ам.долларын хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулж зохих журмын дагуу олгохыг зөвшөөрсөн тогтоол гарсан. Хөгжлийн банк, “МТЗ” хувьцаат компани энэ асуудал дээр ажиллаж байна. 2011 ондоо багтаад 55 сая долларын санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэх байх.
-“Монголын Төмөр Зам” хувьцаат компани хэзээ бирж дээр хувьцаагаа гаргах вэ?
-Үүнийг яг одоо ярихад эрт байна. Энэ намрын чуулганаар орж хэлэлцэгдэнэ. Өнгөрсөн хавар УИХ-ын Байнгын хороодын дэмжлэгийг авсан ч УИХ-ын Нэгдсэн чуулганд орж амжаагүй.
-Хувьцаа гаргахад Зөвлөх банкуудыг хэзээ сонгох вэ?
-Санхүүжилт босгоход Зөвлөх банкийг сонгон шалгаруулах ажил биднийг хүлээж байна. Дэлхийд тэргүүлэгч эхний 5 том банк бидэнтэй ирж уулзаж, саналаа тавьсан. Тэдэн дундаас үнийн санал, төсөлд оролцох боломжийг нь харж байж сонгон шалгаруулна.
-Төмөр замыг барих гүйцэтгэгчийн олон улсын тендер удахгүй зарлагдах байх. Харин туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниудыг ажиллуулах талаар тодорхой шийдвэр гарсан болов уу?
-Туслан гүйцэтгэгчийн талаар ярих нь одоо эрт байна. Ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлана. 1800 км төмөр зам барина гэдэг нь Монголд төдийгүй дэлхийд томд тооцогдох төсөл. Төмөр замын барилгын Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах компани нь олон улсын глобал компани байна гэсэн хүлээлт бий. Төслийн санхүүжилт 5 тэрбум ам.доллар байна гэж бодоход ойролцоогоор 10 тэрбум ам.долларын санхүүгийн хариуцлагыг өөрийн хөрөнгөөр хүлээх чадвартай компанийг шалгаруулна гэсэн урьдчилсан төлөвлөгөө байна. Олон улсын тендерийг арванхоёрдугаар сард зарлахаар төлөвлөж байгаа. Энэ бол маш том үнийн дүнтэй хэлцэл. Гэрээ байгуулахад тодорхой хугацаа шаардана. Ирэх оны тав, зургадугаар сард багтаад төслийн Ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах байх.
-Олон улсын тендерийн нөхцөлд шилжүүлэн ачих байгууламжийн болзол, нөхцөл тусгагдаж байгаа болов уу?
-Тэр асуудал яригдаж байгаа. Гэхдээ шилжүүлэн ачих байгууламж “Монголын Төмөр Зам” компанийн үйл ажиллагаанд хамаарахгүй. Үүнийг өөр гуравдагч этгээд хийнэ. Харин бид түүнтэй үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллах болно.
-Шинэ төмөр замын бүтцэд 125 локомотив, 4000 вагон шаардлагатай гэж Та ярьсан. Мөн 25 тонны даацтай хөдлөх бүрэлдэхүүнтэй байх тооцоог хийжээ. Энэ тооцоог ямар үндэслэлээр хийсэн юм бэ? Оросын стандарт мөн үү?
-Манай шинэ төмөр зам 50 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай гэж тооцож байгаа. Эхний ээлжинд шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүнээ л тооцсон хэрэг. Ер нь цаашид “Монголын Төмөр Зам” нь Монголын томоохон тээвэрлэгч компани болно. Дээр нь олон улсын жишгээр уул уурхайн компаниуд өөрсдийн хөдлөх бүрэлдэхүүнээр манай суурь бүтэц дээр тээвэрлэлтээ хийнэ. Гол сүлжээний менежментийг “Монголын Төмөр зам” компани гадаадын, дэлхийд нэр хүндтэй тээврийн компанийн менежментээр дамжуулж энэ үйл ажиллагааг эрхлэн явуулна гэсэн үг.
-25 тонны даац гэдэг нүүрс ба төмрийн хүдрийн хувьд ирээдүйгүй, маш бага, хоцрогдсон даац биш үү?
-Одоогийн манай хоёр хөршийн стандарт бол нэг голын даацын даралт нь 25 тонн байгаа. Эдийн засгийн үндэслэлээр цаашид ачаа эргэлт хурдацтай нэмэгдэх тохиолдолд 32.5 тонн буюу Америк, Австралийн уул уурхай, аж үйлдвэрийн төмөр замд ашигладаг даац байж болох юм гэсэн яриа, судалгаа бий. Одоогийн нөхцөлд бол 25 тонны даацтай байна.
-УБТЗ-ын 50 хувийг оросууд эзэмшиж байгаа бол МТЗ-ын дийлэнх хувийг Монголын төр эзэмшинэ. Энэ хоёр байгууллага цаашид хамтран ажиллах болно. Одоо ямар нэгэн бэрхшээл төвөгтэй зүйл гарч байна уу?
-Яг одоогоор бол ямар нэг бэрхшээл харагдахгүй байна. Бид менежментээ олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг шилдэг компаниар дамжуулж явуулна. УБТЗ-ын хувьд менежментийн шинэчлэл хийхээр зоригтой шамдан ажиллаж байна. 2020 он гэхэд ачаа эргэлт жигдрээд уул уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж, тэр цаг хугацаанд УБТЗ-ын менежментийн шинэчлэл дуусч, манай төмөр зам ашиглалтад орж хоёр байгууллагын менежмент нэг түвшинд очсон байх болов уу гэж харж, хүлээж байна.
-Төмөр зам барих нь тийм амар, хурдан ажил биш гэдгийг бүгд харж байна. Ирэх жилээс нүүрс, зэс гээд ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт нэлээд нэмэгдэх тэр үед төмөр зам ашиглалтад орж амжих болов уу? Ашигт малтмалын бүтээгдэхүүнийхээ экспортыг дэд бүтэц нь хаах юм биш биз?
-Шахуулж шаардаж байж ажил нь явдаг тийм арга барил Монгол улсад байгаад байх шиг санагддаг юм. Маргааш ажилтай гэхээр урьд шөнө нь бэлддэг. Битүүний өдөр л ууцаа чанадаг. Магадгүй манай соёлтой холбоотой ч юм болов уу.
Мэдээж энэ төсөл дээр гол нь хөрөнгө оруулалтын асуудал. Засгийн газар хичээж ажиллаж байгаа боловч шийдвэр гаргагчдын түвшинд орж ирсэн жаахан мөнгөө өөр тийш нь зарцуулж байна. Товчхондоо бол мөнгөний урсгалын менежмент нэг талаасаа дутагдаж байгаа байх. Хоёрдугаарт энэ төсөл өмнө нь Монгол улсад байгаагүй том бүтээн байгуулалт. Үүний ажлын цар хүрээ, олон улсын жишиг стандартыг дагаж тооцоолж, хожим алдаагүй, ашиглалтын зардал хамгийн бага байж, ирээдүйд өгөөж нь улам өсөн нэмэгдэх байдлаар энэ төслийг харж ажлаа явуулах зайлшгүй шаардлага байгаа.
-Баярлалаа, амжилт хүсье.

0 comments:
Post a Comment