Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Монголын Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгчөөр Bill Gorman томилогджээ

2011-06-02

Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлэх “Ажлын Мастер гэрээ”-г Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан билээ. Гэрээ ёсоор Монголын Хөрөнгийн биржийг удирдах менежментийн баг Лондонгийн биржээс томилогдох юм. Тэрхүү багт байнгын ажиллагаатай гурван мэргэжилтэн байх ажээ. ТӨХ-ны мэргэжилтэн, Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн О.Сайнжаргалын хэлснээр Гүйцэтгэх захиралд зөвлөх үүрэг бүхий Ерөнхийлөгч, СЕО буюу Хөрөнгийн биржийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан явуулах Гүйцэтгэх захирал, мөн Хөрөнгийн биржийг олон улсын биржүүдтэй холбох маркетингийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн гурван хүн ирэх юм байна. Тэрхүү Гүйцэтгэх захиралд зөвлөх үүрэг бүхий Ерөнхийлөгчийн албанд Bill Gorman гэдэг мэргэжилтэн томилогджээ. Хөрөнгийн бирж, Төрийн өмчийн хорооны зүгээс энэ тухай мэдээллийг албан ёсоор зарлаагүй байгаа. Дөрөвдүгээр сарын дундуур Монголын Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгчийн суудалд суусан Bill Gorman-ны талаар хөгжиж буй олон оронд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүн гэхээс өөр тайлбарыг албаны хүмүүс өгөхгүй байна. Ямартай ч зарим нэг албан ёсны хурал, арга хэмжээнд Монголын Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч гэсэн статустайгаар оролцож байгаа нь түүнийг энэ албанд томилогдсныг баталж байна.

Bill Gorman-ны CV-нд дурдсанаар бол мэдээллийн технологийн салбарт шинжээч удирдах ажилтнаар 46 жил, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн салбарт 34 жил ажилласан туршлагатай нэгэн аж. Дотоодын болон олон үнэт цаасны арилжааг зохион байгуулах технологийн системийн шилдэг мэргэжилтэн гэнэ. Хөгжиж байгаа орнуудын хөрөнгийн зах зээлийн салбарт ажиллаж байсан арвин туршлагатай. Хамгийн сүүлд гэхэд Иракийн хөрөнгийн биржид ажиллаж байсан аж. Мөн Армени, Украйн, Энэтхэг, Вьетнам, Македони, Египет, Хятад гээд дэлхийн 47 улсад ажиллаж байжээ. Түүний хийх ажил нь Монголын Хөрөнгийн биржийн технологийг шинэчлэх, олон улсын биржүүдтэй технологийн хувьд холбож өгөх юм байна.
С.Болд-Эрдэнэ

0 comments:

Post a Comment