Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Ж.Жамул: Монгол улс циклийг сөрж явах хэрэгтэй байна

2012-10-05




Ярилцсан С.Болд-Эрдэнэ
 “Mogul Ventures Corp”-ийн Ерөнхийлөгч Ж.Жамултай Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, нүүрсний үнэ, гадаадын хөрөнгө оруулалтын байдлын талаар ярилцлаа. Тэрбээр өмнө нь АНУ-ын хөрөнгө оруулалтын “Родмэн энд Рэншоу” банкинд дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан санхүүгийн мэргэжилтэн юм.

Та өнөөдрийн Монголын хөрөнгө оруулалтын орчныг ямар байна гэж харж байна вэ?
Өнөөдөр Монголд хоёр зүйл давхцаад байна. Нэгдүгээрт, манайх хууль дүрмээ чангалаад эхэллээ. Энэ нь сонгуультай холбоотой байх л даа. Хоёрдугаарт дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл маш хүндэрчихлээ. Монголд ямар асуудал тулгарч байгааг харвал циклийнхээ эсрэг яваад байна. Дэлхийн эдийн засаг агшиж байхад манайх хууль дүрмээ чангалаад байдаг. Энэхүү гадаад, дотоод давхацсан нөхцөл байдлын улмаас  ашигт малтмалын салбар хүнд нөхцөлд орчихоод байна.

Уул уурхайн салбар урт хугацааны хөрөнгө оруулалт, тогтвортой байдлыг шаарддаг онцлогтой салбар. Манай төр, засгийн зүгээс энэ салбарын бодлого тогтвортой байх ёстой гэж ярьдаг ч засаг солигдох бүрт өөр өөр бодлого, гэнэтийн “сюрприз”-үүдээр дүүрэн байдаг. Энэ нь юутай холбоотой гэж Та үзэж байна вэ?

Манайд зах зээлийн систем үүсээд 20 жил болж байгаа болохоор нийт ард түмэн, сонгогчид эдийн засгийн талаар нарийн мэдлэг, ойлголттой болж амжаагүй байна. Миний бодлоор манай улс төрийн лидерүүд, улстөрчид циклийн эсрэг явж, хөрөнгө оруулагчдыг үргээж байгаагаа сайн мэдэж байгаа. Гэхдээ эцсийн эцэст дахин сонгогдохыг хүсч байгаа хүн магадлалаа ихэсгэхийн тулд аль болох популист юм ярьж, төр барьж байсан намаа муулахыг бодно. Тэр бол ойлгомжтой. Тэгэхээр улс орны урт хугацааны бодлого, улстөрчийн өнөө маргаашийн богино хугацааны амбиц хоёр хоорондоо мөргөлдчихөөд байна л даа. Энэ мөргөлдөөнд хувь улстөрч хүний богино хугацааны амбиц нь дийлчихээд байна л гэж харж байна.

Сүүлийн хоёр гурван жилд ашигт малтмалын түүхий эдийн үнэ өссөнийг манай улстөрчид уул уурхайн салбар хөгжчихлөө гэж эндүүрээд байна уу даа гэж харагддаг. Богино хугацааны өсөлтөд ханаад, урт хугацаанд үргэлжлэх юм шиг санаж, одоо л чангалахгүй бол бүхнээ алдлаа гэсэн зүйл яригдаад байна. Гэтэл гадаад зах зээл эргээд муудахад Монголд хөгжсөн юмгүй нь харагдаад эхэллээ? 

Түүхий эдийн үнэ эдийн засгийн циклтэй холбоотой. Америк бараг хямрал руу орчих гээд хүнд байдалтай байна. Америкийн төрийн өр өндөр хэвээр байгаа. Европ хямралтай, Хятадын хувьд Европ болон дотоод зах зээлээсээ болоод өсөлт нь удааширч эхэллээ. Энэ бүхэн Монголд нөлөөлнө. Би энд ганц л зүйл хэлмээр санагддаг юм. Бүр бүдүүлгээр яривал Монгол улс ордуудаа хураагаад авч болно. Гэхдээ адаглаад ордуудаа, үйлдвэрүүдээ бариулсны дараа хурааж авах хэрэгтэй шүү дээ. Одоо хөл дээрээ босох гэж байгаа ганц төсөл нь “Оюутолгой” байна. Баригдаж хараахан дуусаагүй байхад нь олон юм яриад байх шаардлага байхгүй юм. Эхлээд том том уурхай бариулах хэрэгтэй, хөрөнгө оруулагчид нь адаглаад эрсдэлийнхээ мөнгийг буцаагаад авчихсаны дараа хураах асуудлыг ярьж болно. Чили энэ л замаар явсан. Мексик газрын тосны салбараа мөн л энэ замаар авсан. Хөлд  ороогүй хүүхдийг дэгээдээд байх шаардлага байхгүй юм. 

Энэ бүхэн Монголын үндэсний компаниудад ч бас нөлөөлж байх шиг?

Нөлөөлж байгаа. Бидэнд хэцүү байна шүү дээ. Тавдугаар сард батлагдсан хууль монголчууд илүү их хувийг авч үлдээсэй гэсэн бодлогоор гарсан хууль биз дээ. Гэтэл бодит байдал дээр монголчууд илүү хувь эзэмшиж байгаа компаниуд хөрөнгө босгож чадахгүй байна. Хөрөнгө босгож чадахгүй болохоор гадныхантай хувааж авч чадахгүй, бүгдийг нь хямдхан зарахад тулж байна. Ингэхээр бодлогын сөрөг эффекттэй болж хувирч байна гэсэн үг.

Өөр ямар сөрөг үр дүн гарч байна вэ? Сонсоход монгол компаниуд хөрөнгө оруулагчгүй болж байна гэсэн яриа бий?

Жишээ нь, “Дисковер Монгол” хөрөнгө оруулагчдын хурал дээр цэвэр санхүүгийн хөрөнгө оруулагч маш цөөхөн ирсэн байна. Ямар хөрөнгө оруулагчид түлхүү ирсэн гэхээр нөгөө том, аварга компаниудын төлөөлөл. Яагаад эд ингэж олноороо эргэлдээд байна гэдэг сонин. Монголын жижиг компаниуд мөнгө босгож чадахгүй байгааг мэдээд, актив нь навс унахаар хямдхан худалдаж авах гээд байгаа хэрэг. Энэ хуулийн сөрөг эффект эндээс их тодорхой харагдана. Монголын жижиг компаниуд жаахан хөрөнгө босгоод ядаж гадныханд 70 хувиа өгөөд өөрсдөө 30 хувиа авч үлдэх боломжтой байтал одоо бүр 100 хувь гадныханд хямдхан зарахаар болж байна. Яахав гадныхан 100 хувь авчихаад дараа нь зөвшөөрөл зэргийг нь гаргуулж болно шүү дээ.

Яваандаа энэ сөрөг үзэгдлээс болоод хуулиа өөрчлөх болж таарна. Тэр үед гадны 100 хувь эзэмшлийн компаниуд ил гарч ирэх нь дээ?

Харин яах бол? Одоо миний ажиглаж бай­гаагаар яг л наад байдал руу чинь орно.

Хятадын эдийн засаг ямар байх нь маш их анхаарал татаж байна. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөр манай эдийн засагт нөлөөлж эхэлж байна?

Хятадын эдийн засаг удаашрах нь ойлгомжтой. 10 гаруй жил 10 хувиар өссөн эдийн засаг дэлхийд байхгүй. Гэхдээ хэдий удааширч байгаа ч өсөлт нь хувиар хэмжигдэж байгаа. Харин абсолют дүнгээр нь аваад үзвэл тоо нь тогтмол өсч байна. Тиймдээ ч урт хугацаанд Хятадын эдийн засаг 10 гаруй хувиар биш ч гэсэн тогтмол өсөөд явна.
Энэ байдал Монголд эергээр нөлөөлж, боломж олгоно. Богино хугацаанд бол мөнгөний гүйлгээ, зах зээлийн нөхцөлөөс их зүйл шалтгаална. Жишээ нь, 2008 онд бүх түүхий эдийн үнэ унахад хятадууд хуримтлуулсан нөөцөө хэрэглэж, албаар төмрийн хүдэр, нүүрс зэрэг түүхий эдийн үнийг салам унагааж, урт хугацааны гэрээ хийхийг бодсон шүү дээ. Бас дэлхийн зах зээлд гарч, том том активуудын зах зээлийн үнэлгээ унаж байх үед худалдаж авч байлаа. Санаж байгаа бол яг тэр зурвасхан үеийг ашиглаад “Чайналко” “Рио Тинто”-гийн тодорхой хувийг худалдаж авахыг завдсан шүү дээ. Үүнийг манайхан бас ойлгох хэрэгтэй.
 
Одоо ч энэ байдал давтагдаж байх шиг байна?

Яг адилхан. Албаар нүүрс, төмрийн хүд­рийн үнийг унагааж байгаа. Спот үнэ нь хамгийн бага дээр очиход удаан хуга­цааны гэрээ хийхийг бодож байгаа. Болж өгвөл бүр активыг буюу ордтой ком­паниудыг тэр чигт нь худалдаж авахыг оролдоно. 

Үүний эсрэг манай экспортлогч компаниудад ямар зөвлөгөө өгөх вэ?

Хятадын дотоод хуримтлуулсан нөөц нь хязгаартай шүү дээ. Одоо нөөц хангалттай болохоор худалдан авалт нь буурч байх шиг. Гэхдээ тодорхой хоногийн нөөцтэй үлдлээ гэнгүүт эргээд худалдаж авах л болно. Сандралгүйгээр, тэр үеийг хүлээх  хэрэгтэй.

Манай компаниудад тийм боломж байгаа юу? Хэдхэн компани нүүрсээ борлуулахын тулд үнээ буулгах гэх мэтээр хоорондоо өрсөлддөг юм шиг байна лээ?

Тэр чинь манай компаниудын санхүүтэй  холбоотой. Манай банкны зээл хэдэн хувь билээ. Ихэнх компани нь зээлтэй. Мөнгөний гүйлгээ байхгүй л бол компанид хэцүү байдаг. Өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн илтгэлийг сонссон. Төрийн өмчит компани урт хугацааны борлуулалтын гэрээгээр нүүрсээ зарж байгаа болохоор борлуулалтад нь хүндрэл гайгүй байх шиг байна. Хувийн компаниуд бол тэгж чадахгүй. Яагаад гэхээр зах зээл дээр нөлөөлөх хэмжээний биш. Тэгэхээр дотооддоо манай компаниуд нэгдэлтэй байх нь ашигтай. Монголын өөрийн түүхий эдийн наймаа хийдэг компанитай болвол бүр ч сайн. Бараа авахад, зарахад ч зах зээл дээр тодорхой хэмжээгээр нөлөөтэй байвал сайн. Тэгэхээр хоорондоо эв нэгдэлтэй байж, нэгдсэн шугамаар хэлэлцээрт орж, бүтээгдэхүүнээ борлуулбал аль аль талдаа ашигтай. Зүгээр процессын   асуудал юм.

Нүүрсний үнэ буурч, экспорт багасахаар Монгол улсын эдийн засагт тодорхой хэм­жээний эрсдэл учирч байгаа. Гэтэл энэ нь зүгээр   хэдхэн ком­панийн асуудал юм шиг ойлгож, ярьдаг улс­төрчид нэлээд байна?

Энэ чинь нийт монголчуудын амьдра­лын асуудал. Бид гоё байшин бариад, дэлгүүрээс гоё юм аваад, жил болгон эдийн засгийн өсөлт дээр амьдраад сурчихлаа. Буцаад социалист системдээ орвол аймаар юм болно биз дээ. Төрийн төсөв, эдийн засгийн өсөлт гээд энэ гоё үзүүлэлтүүд үндсэндээ “Оюутолгой”, “Тавантолгой”-той л холбоотой. Тэгэхээр уул уурхайн салбар бол зүгээр нэг хэдэн нүүрсний компанийн асуудал биш. Тэд л мөнгө олоод, бусад нь юу ч олохгүй байгаа юм шиг ойлгож, ярьж болохгүй. Ашигт малтмалын салбар Монголын эдийн засаг, бүр улс төрийн маш чухал хэсэг болчихоод байна. Тийм болохоор энэ бол Монголын ард түмний асуудал.

Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж, 51 хувийг эзэмшинэ гэсэн яриа хүчтэй гарах боллоо. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

Манай төр засаг нэлээд олон жил хэлэлцэж байж хийсэн гэрээ шүү дээ. Тэр тусмаа өнөөдрийн манай төрд байгаа хамгийн мундаг гэдэг лидерүүд хамтраад энэ гэрээг хийсэн. Тийм болохоор хийсэн гэрээгээ зарчмын үүднээс хүндлэх хэрэгтэй. Хүндлэхгүй, дагаж мөрдөхгүй юм бол гэрээ хийгээд ямар хэрэг байгаа юм. Хоёрдугаарт, Монголд ганц “Оюутолгой” байгаа гэж бодохгүй байна. “Оюутолгой”-гоор манай баялаг дуусчихгүй. Тэгэхээр ганц юман дээр ийм ааш гаргаад дараагийн том ордыг нээх, цаашлаад эдийн засаг маань 10, 20 дахин өсөх боломжоо алдчихвал яана. Миний л бодол шүү дээ. Харин ч энэ удаад хүлээцтэй хандаад, дараа дараагийн том гэрээ хэлэлцээрүүд дээр илүү нарийн, илүү ашигтай байх талаар бодох хэрэгтэй. Нэгэнт олон жил ярилцаад хийсэн гэрээг хүндэлмээр байгаа юм.

Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулна гэж ярьж байгаа ч нарийндаа барууны хөрөнгө оруулалтыг гаргах хөшүүрэг болж байх шиг. Барууны хөрөнгө оруулалт Монголоос гарвал ганц урд хөрш маань   үлдэнэ. Энэ нь геополитик, геоэдийн засгийн бодлого талаасаа аюултай байж болох уу?

Магадгүй. Манайх гурван хөршийн гэсэн тодотголтой гадаад бодлого явуулж ирсэн. Тэр үүднээс барууны хөрөнгө оруулалтыг татах нь чухал. Хөрөнгө оруулагчидтай харьцах тал дээр болгоомжтой хандах ёстой. Би зэсийн үнэ унаж байна гээд “Рио Тинто” “Оюутолгой”-г зарчихна гэж бодохгүй байна. Дэлхийн хамгийн том компанид “Оюутолгой”-гоос гадна олон том төсөл бий. “Оюутолгой”-г хэдэн жил зогсоогоод, зэсийн үнэ өсөхөөр ашиглаж болно. Ингэх нь “Рио Тинто”-д ямар ч асуудал биш. Харин Монгол улсад л том асуудал болно.

Энэ  уналтын циклийг сөрж явах ёстой Шинэ Засгийн газраас хөрөнгө оруулагчид юу хүсч байна вэ?

Хууль дүрмээ чангалж болно. Тэр бол төр, засгийн эрхийн асуудал. Гол нь хууль дүрмээ чангалж байгаа бол түүнийгээ тогтвортой байлга. Нэг чангалаад, эргүүлж суллаад, дахин чангалаад байх хэрэггүй. Хууль эрхзүйн орчин тогтвортой  бол компаниуд, хөрөнгө оруулагчид түүнд дасан зохицоод ажиллаж болно шүү дээ. Ингэж байнга өөрчлөгдөөд байвал хөрөнгө оруулагчид урт хугацааны тооцоо хийгээд, эрсдэлээ мэдрээд ажиллахад хэцүү нөхцөл бүрдчихлээ. Хоёрдугаарт, Монгол улс аль болох өөртөө ихийг авч үлдэхийг зорьж байгаа нь мэдээж зөв санаа. Гэхдээ огт байхгүй, 00 юмны 100 хувь нь 00 л байна шүү дээ. Харин бодитоор бий болсон ямар нэг зүйлийн 30, 40, 51 хувь гэвэл жинхэнэ юм болно. Төрийн хөдөлгөөнд оруулах гээд байгаа Тавантолгой төсөл гэхэд одоо хүртэл наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихсон.
Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том орд хэрнээ багахан хүчин чадлаар  ажиллаж байна. Бүтээн байгуулалт байхгүй, барьж байгуулсан юмгүй, юу ч хийж амжаагүй байхад урьдчилаад бүгдийг нь авна гээд байх шаардлагагүй. Хөрөнгө оруулалтын нөхцөлийг таатай болгоод, энэ салбарыг хөл дээр нь зогсоож, том том уурхай, үйлдвэртэй болсны дараа хуулиа чангалж болно. Тэр үед өнөөдрийнхөөс ч илүү ашиг олох болно. Манайхан Австрали, Канадыг их дуурайгаад байдаг юм болов уу гэж анзаарагддаг. Австрали том татвар тавьчихлаа, Канад ийм хууль гаргачихлаа гээд л дагах гээд байдаг.
Энэ улсуудын уул уурхайн салбар 100, 200 жилийн түүхтэй, хэдийнэ хөл дээрээ бат зогсчихсон. Гэтэл Монголын хамгийн ахмад уурхай Шарын гол гэхэд 40 гаруйхан жилийн настай байна шүү дээ. Асар их ялгаа байгаа биз? Ингээд бодохоор бид өөрсдийн дотоод нөхцөл, бодит байдлыг мэдэрч ажиллах хэрэгтэй байна.


6 comments:

Anonymous said...

Сайн өдөр, Миний нэрийг хатагтай Клара Гюнтер Би зүгээр л, Их Британийн би юм
Ноён Хаврын Кларк springclarkloanfinance Гүйцэтгэх захирал талархал илэрхийлэхийг хүсч байна
Хэн нь зөвхөн өчигдөр надад $ 9,500.00-ийн зээлийн хэмжээг өгсөн юм.
Би энэ хэлэлцүүлэгт түүний бичлэгийг хараад тэр биш байсан бол би бодож байсан
Зээл шийдвэрлэх нь жинхэнэ зээлдүүлэгч гэхдээ би аргаа байсан миний
асуудал, намайг авч чадах эсэхийг би хичээх хэрэгтэй өөртөө
зээл, аз болоход миний хувьд би түүнийг надад өгч түүнийг холбоо үед миний
ямар ч цаг алдалгүй зээл. энэ бол би шалтгаан маш их аз жаргалтай байна
талаар хэлж хүн бүр сайн зээл олгох боломж байна, тэгэхээр та бол
Ноён хавар Кларк талаар зээлээр холбоотой авахыг хүсэж байна
Энэ асуудал нь и-мэйлээр түүнийг холбоо барина уу:
springclarkloanfinance@gmail.com
баярлалаа ...

December 11, 2014 at 3:25 PM
FRED LARRY LOAN FIRM said...

Сайхан өдөр,

Бүр нэг, зээлийн хэрэгцээ таны бизнес, компани тохируулах санхүүжүүлэх, эсвэл таны хэрэгцээ, Фред LARRY Зээлийн компани хангах нь нэн даруй та нар бүх итгэл найдвар байхгүй байгаа бол танд туслахад бэлэн үргэлж байдаг.

хууль ёсны зээл авах нь үргэлж санхүүгийн асуудал байгаа, энэ нь шийдэл хэрэгтэй хүмүүст нь асар том асуудал болж байна. зээл, барьцаа хөрөнгийн асуудал ард түмэн нь үргэлж хууль ёсны зээлдүүлэгч зээл хайж байгаа бол санаа зовж байгаа зүйл юм. Харин бид найдвартай бүхий зээл гэдгийг ялгааг гаргасан байна. Бид $ 500.000 нь $ 500,000.000.000 хүрээнд зээл өгөх; Бид бүртгэлтэй баталгаа, Засгийн газрын, баталгаажуулсан олон улсын, Фред Ларри Зээлийн компани, таны санхүүгийн бүх асуудлыг шийдэл бидний зээл, хялбар, хямд, хурдан байдаг бөгөөд бид хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдэд зээл өгч байна бүх бүх дэлхий гаруй төрлийн.

Манай үйлчилгээ нь дараах:

ямар ч бас зорилгоор зээл,

нийгмийн аюулгүй байдал, ямар ч зээлийн шалгах, 100% -ийн баталгаа. ямар ч Та хийх ёстой бүх бидэнд яг юу хүсэж байгаагаа мэдэгдээрэй, бид гарцаагүй таны мөрөөдөл биелэх болно. (Fred LARRY ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН). Таны банкууд ҮГҮЙ гэж хэлэх үед YES гэж хэлж байна. Хэрэв та өөрийн төсвийг тохирсон шаарддаг зээлийн хэмжээ өнөөдөр Холбоо барих,
3% -ийн хүүтэйгээр одоо зээл авах.
одоо бидэнд и-мэйл (fredlarryloanfirm@gmail.com)

February 6, 2017 at 10:05 PM
FRED LARRY LOAN FIRM said...

Сайхан өдөр,

Бүр нэг, зээлийн хэрэгцээ таны бизнес, компани тохируулах санхүүжүүлэх, эсвэл таны хэрэгцээ, Фред LARRY Зээлийн компани хангах нь нэн даруй та нар бүх итгэл найдвар байхгүй байгаа бол танд туслахад бэлэн үргэлж байдаг.

хууль ёсны зээл авах нь үргэлж санхүүгийн асуудал байгаа, энэ нь шийдэл хэрэгтэй хүмүүст нь асар том асуудал болж байна. зээл, барьцаа хөрөнгийн асуудал ард түмэн нь үргэлж хууль ёсны зээлдүүлэгч зээл хайж байгаа бол санаа зовж байгаа зүйл юм. Харин бид найдвартай бүхий зээл гэдгийг ялгааг гаргасан байна. Бид $ 500.000 нь $ 500,000.000.000 хүрээнд зээл өгөх; Бид бүртгэлтэй баталгаа, Засгийн газрын, баталгаажуулсан олон улсын, Фред Ларри Зээлийн компани, таны санхүүгийн бүх асуудлыг шийдэл бидний зээл, хялбар, хямд, хурдан байдаг бөгөөд бид хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдэд зээл өгч байна бүх бүх дэлхий гаруй төрлийн.

Манай үйлчилгээ нь дараах:

ямар ч бас зорилгоор зээл,

нийгмийн аюулгүй байдал, ямар ч зээлийн шалгах, 100% -ийн баталгаа. ямар ч Та хийх ёстой бүх бидэнд яг юу хүсэж байгаагаа мэдэгдээрэй, бид гарцаагүй таны мөрөөдөл биелэх болно. (Fred LARRY ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН). Таны банкууд ҮГҮЙ гэж хэлэх үед YES гэж хэлж байна. Хэрэв та өөрийн төсвийг тохирсон шаарддаг зээлийн хэмжээ өнөөдөр Холбоо барих,
3% -ийн хүүтэйгээр одоо зээл авах.
одоо бидэнд и-мэйл (fredlarryloanfirm@gmail.com)

February 6, 2017 at 10:05 PM
Unknown said...

Сайн уу,

Таны сэтгэл ханамжтай байх зээл хэрэгтэй байна уу? Бид орон нутгийн болон олон улсын зээлдэгчдэд боломжийн 3% -ийн хүүтэй зээл санал болгож байна. Бид гэрчилгээжсэн, найдвартай, найдвартай, үр ашигтай, түргэн бөгөөд динамик, бид хамт ажилладаг. Бид хамгийн урт хугацаанд 2-оос 50 жилийн хугацаатай зээл олгодог.

Өрөнд төлөх шууд, хялбар, боломжийн зээл хэрэгтэй юу эсвэл бизнестээ эсвэл бусад шалтгаанаар бизнес эрхлэх үү? Хэрэв тийм бол бидэнтэй зээлийн хүсэлттэй холбогдоно уу.

Энэ санал нь ноцтой хүмүүс юм.

Хэрэв та сонирхож байгаа бол бидэнд хандаарай:
Имэйл: easyloanfirm2020@gmail.com
 
Бид гэрчилгээжиж,
найдвартай, найдвартай, үр ашигтай, хурдан, динамик.

Хамгийн сайн,
Дерек Дуглас
easyloanfirm2020@gmail.com



3% Энгийн ба хямд зээлийн санал

June 22, 2019 at 12:23 AM
Unknown said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


July 9, 2019 at 1:40 PM
worldw MOHAMED said...

САЙН ӨДРӨӨ
Намайг ноён Ругаре Сим гэдэг. Би Канадад амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай хүн болж байна уу? Намайг болон миний гэр бүлийг бидний ядуу байдлаас аврах ямар ч зээлдүүлэгч би түүнд зээл хайж байгаа бүх хүмүүст хандана, тэр надад болон манай гэр бүлд аз жаргал бэлэглэв, би 300,000.00 долларын зээл хэрэгтэй байна гэж өөртөө хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие Эцэг болохоор амьдралаа бүхэлд нь эхлүүлэхийн тулд надад 300,000.00 долларын зээл өгөхөд тусалдаг энэ шударга, бурхнаас эмээдэг эр хүний ​​зээлдэгчтэй уулзаж байсан. Та зээлээ буцааж төлөх болно, түүнтэй холбоо бариарай, түүнийг өөр рүүгээ чиглүүлдэг ноён Ругаре Сим гэдгийг хэлээрэй. Ноён, Мохамед Кареентай и-мэйлээр холбогдоорой: (arabloanfirmserves@gmail.com) Баярлалаа.


ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР
Нэр......
Дунд нэр .....
2) Хүйс: .........
3) Зээлийн хэмжээ: .........
4) Зээлийн хугацаа: .........
5) Улс: .........
6) Гэрийн хаяг: .........
7) Гар утасны дугаар: .........
8) Имэйл хаяг ..........
9) Сарын орлого: .....................
10) Мэргэжил: ...........................
11) Та манай талаар аль сайтыг энд оруулсан .....................
Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
Дерек имэйл arabloanfirmserves@gmail.com

May 10, 2021 at 1:47 AM

Post a Comment