Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Ерөнхий сайдын хүү “Морган Стэнли”-ийг Монголд төлөөлнө

2011-02-10


The Wall Street Journal сэтгүүлийн цахим сайтад Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын хүү Баттүшигийн талаар нэгэн мэдээлэл гарсныг орчуулан хүргэж байна.
 “Морган Стэнли” хөрөнгө оруулалтын банкинд ажилладаг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын хүү Баттүшиг “Морган Стэнли”-ийг Монголд төлөөлөх нь бараг тодорхой болж байгаа аж.

20 гарч яваа, Батболдын Баттүшиг “Морган Стэнли”-д эрдэс болон хөрөнгө оруулалтын шинжээчээр ажилладаг. Түүнийг Монголд болж буй уулзалтууд руу явуулж байгаагаас харахад “Морган Стэнли” түүнийг нэлээд чухал албанд томилох бололтой. Б.Баттүшиг Лондонд амьдардаг ба 2009 оноос тус банкинд ажиллах болжээ.
Монголын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаагаа олон улсын бирж дээр худалдах гэж байгаатай холбогдуулан энэ залуугийн томилгоог яаруулж байгаа ажээ. Тус компани олон улсын бирж дээр хувьцаагаа худалдахаар энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхээр ажиллаж эхлэх гэж байгаагаас Б.Баттүшигийн томилгоог яаралтай авч үзэж байна гэж, энэ асуудлыг эрхэлсэн нэгэн ажилтан мэдээлжээ. 

Монголын уул уурхайн компаниуд хэдийнэ гаднаас хөрөнгө босгож эхэлсэн юм.  “Mongolia Mining Corpоration” гэдэг Монголын компани “Citigroup Inc”, “J.P. Morgan Chase & Co”-гийн менежментийн дагуу өнгөрсөн оны 10 дугаар сард Монголоос анх удаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр 5, 8 тэр бум хонгконг (745.3 сая америк) доллар босгожээ. Мөн канад удирдлагатай Монголын “SouthGobi Energy Resources” компани” Citigroup болон “Macquarie Securities”-ийн тусламжтайгаар Хонконгийн хөрөнгийн биржээс 442 сая ам.долларын санхүүжилт төвлөрүүлж чаджээ.

Монгол улсын Ерөнхий сайд буюу Баттүшигийн аавыг өмнөх сайдуудаа бодвол бизнесийг хамаагүй сайн дэмждэг гэж үздэг юм байна. Тэрбээр “Алтай Трейдинг” нэртэй худалдаа,  алтны уурхайн чигэлэлээр ажилладаг компани эзэмшдэг байжээ. Хоёр удаа гэрлэсэн, 5 хүүхэдтэй нэгэн.
Б.Баттүшигийг ийм ажилд томилож буй нь баруунд боловсрол эзэмшсэн, Хятадын томоохон албан тушаалтнуудын хүүхдүүд эх орондоо хөрөнгө оруулалтын банк, сангуудыг төлөөлөн ажиллаж, нэлээд амжилт авчирсан жишгийг давтаж буй хэрэг бололтой. Ийм хүүхдүүдийг эх газрын “агь”-уд гэж нэрлэдэг. Үүний нэг жишээ нь Хятадын хөрөнгө оруулалтын банк буюу “China International Capital Corp”-ын гүйцэтгэх захирал Левин Жчу юм. Хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг Америкийн “Credit Suisse” олон улсын группт ажиллаж байсан туршлагаа эх орондоо ашиглаж байгаа Леви Жчу Хятадын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Жчу Жунцзигийн хүү ажээ. Гэхдээ элит гаралтай айлын хүүхдүүдэд эрх мэдэл олгож байгааг Хятадын олон нийт сүүлийн үед хүчтэй шүүмжлэх болжээ.

Өнгөрсөн жил болсон “Залуу Дэлхий” гэдэг 25-аас доош насны, нөлөө бүхий залуу лидерүүдийн дээд хэмжээний уулзалтад Б.Баттүшиг оролцож, Монгол орныг зэс, алт нүүрсний хамгийн их нөөцтэй орнуудын нэг мөн хэдий ч 2,7 сая хүн амын ихэнхи хувь нь ядуу хэвээрээ хэмээн онцолж байжээ.

0 comments:

Post a Comment