Арванхоёрдугаар сарын есөн. Энэ өдөр Австралийн хөрөнгийн бирж /ASX/ дээр Монголын гэсэн тодотголтой нэгэн компани албан ёсоор бүртгүүлж, анхныхаа арилжааг эхлүүллээ. Энэ нь Монголын уул уурхайн салбарт төмрийн хүдрийн хайгуулын чиглэлээр ажиллаж буй Haranga Resources компани юм. Австралийн хөрөнгийн биржийг нээгдсэнээс хойш хоёр цагийн дараа буюу Сиднейн цагаар 12.00, Улаанбаатарын цагаар өглөөний 9.00 цагт арилжаагаа амжилттай эхлүүлсэн мэдээ Австралийн Сидней хотоос MMJ-д ирлээ.
Haranga Resources нь анхдагч зах зээлд 125 сая ширхэг хувьцаагаа A$ 20 центээр үнэлэн гаргажээ. Хувьцааны нээлтийн ханш буюу анхны арилжаа 54 центээр эхэлсэн байна. Арилжааны эхний өдөр хувьцааны ханш хамгийн дээд үедээ 56 цент хүрчээ. Энэ өдөр хоёрдогч зах зээл дээр нийтдээ 8,028,274 ширхэг хувьцаа дөрвөн цагийн турш арилжаалагдсан байна. Арилжааны нийт дүн нь A$4,218,550.10 гэсэн үзүүлэлттэйгээр нэгж хувьцаа 53.5 центээр хаагджээ.
Өссөн хувиар 167.5, хамгийн өндөртөө 180 хувиар өссөн нь сүүлийн жилүүдэд дэлхийд байгаагүй өндөр үзүүлэлттэй нээлтийн өдөр боллоо гэсэн үнэлгээг биржийн мэргэжилтнүүдээс авсан байна. Энэ нь 20 центээр бодоход A$37.4 сая долларын үнэлгээтэй компани нэг өдрийн дотор A$99.9 саяын зах зээлийн үнэлгээтэй хувьцаат компани болж байгаа хэрэг юм. 8 сая гаруй ширхэг хувьцаа арилжаанд орсон нь маш амжилттай IPO гэж Австралийн хөрөнгийн биржийн захирлууд Haranga Resources-ийн төлөөлөгчдөд баяр хүргэсэн байна. IPO гарсан өдрөө ийм өндөр хувиар өссөн нь ховор өндөр амжилт аж. Энэ нь хөрөнгө оруулагчид Монголын компани, уул уурхайн салбарт өндөр итгэл хүлээлгэж байгааг харуулж байна хэмээн шинжээчид үзэж байна.
Арван сарын өмнө Австралийн хөрөнгийн бирж дээр гарч, хувьцааны өсөлтөөрөө биржийн сүүлийн хоёр жилийн түүхэнд байгаагүй өндөр амжилтыг тогтоон, мэргэжилтнүүдийг алмайруулсан “Хүннү коүл”-ын замналаар ийн Haranga Resources гарч ирлээ. Уг компани нь Монголд хэд хэдэн орд газар нээгээд байгаа хайгуулын компани юм. Монгол болон Австралийн хамтарсан компани гэхэд болно. Дашрамд сонирхуулахад Haranga Resources компанийн Захирлуудын зөвлөлд Монголын Олон Улсын Хөрөнгийн Корпораци /MICC/-ийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ багтдаг аж.
Haranga Resources-ын IPO-г CPS Securities компани хариуцан ажиллажээ. Энэхүү брокерийн фирм нь Австралийн 2010 оны шилдэг IPO-гоор шалгарсан “Хүннү коүл”-ын IPO-г ч мөн хариуцаж ажилласан юм. Монголын уул уурхайн салбараас шинээр төрөн гарсан ASX:HAR гэсэн кодтой энэ үнэт цаасыг Монголын иргэд ч гэсэн олноор авч, хувьцаа эзэмшигчид болсон төдийгүй мөнгө нь өссөн тухай мэдээллийг CPS Securities компанийн Монгол дахь төлөөлөгч CPS International компанийнхан өглөө.
Австралийн хөрөнгийн биржийн тухайд уул уурхайн компаниуд голдуу гардаг. Тиймээс ч хувьцаа гаргасан компанийн тоогоороо Австрали болон Хонконгийн бирж дэлхийд тэргүүлдэг юм. Бүртгэлтэй уул уурхайн компаниудын дийлэнхийг хайгуулын компаниуд эзэлдэг нь энэ биржийн онцлог хийгээд давуу тал нь. Уул уурхайн хайгуулд итгэдэг хөрөнгө оруулагчид эрсдэл хүлээх чадвартайгаар хөрөнгөө оруулдаг бирж гэж тодотгож болно. Австралийн хөрөнгийн биржийн тавьдаг гол стандарт нь ЖОРК /JORC/ билээ. Энэ бирж дээр өнөөгийн байдлаар Монголд үйл ажиллагаа явуулж буй болон ямар нэг байдлаар хамааралтай нийт долоон компани арилжаагаа явуулж байгаа юм.
Эхний өдрийн үзүүлэлтүүд
IPO-ийн санал болгосон үнэ-20 цент
8 сая ширхэг хувьцаа
Арилжааны нийт үнийн дүн-A$4.2 сая
Өдрийн хамгийн өндөр үнэ-A$0.56
Хамгийн бага үнэ-A$0.49
Хаалтын ханш-A$0.535

0 comments:
Post a Comment