Олон улсын хөрөнгийн биржүүдээс Англи, Австрали, Канад, Хонконгийн хөрөнгийн бирж уул уурхайн салбарт илүү анхаардаг аж. Тэндээс Австрали, Хонконг, Торонтогийн бирж Монголын компаниудад илүү тохиромжтой, мөнгө босгох боломж их. Тухайлбал Австралийн биржийн уул уурхайн хөрөнгө нь 438.5 тэрбум ам.доллар бол Торонтогийн биржийнх 293 тэрбум доллар, Хонконгийн биржийнх 103 тэрбум доллар.
Эдгээр бирж дээр хувьцаа гаргасан компанийн тоо ч бусдаас хамаагүй их байдаг. Канадын TSX вэнчурний арилжааны бирж дээр гэхэд уул уурхайн 954 компани бүртгэлтэй байдгаас 918 нь үйлдвэрлэлийн бус компани бол Австралийн биржид бүртгэлтэй уул уурхайн 611 компаниас 475 нь үйлдвэрлэлийн бус компани юм. Австралийн биржийн дээрх 475 компанийн нэг нь Монголын хөрөнгө оруулалттай компани.
Монголын ашигт малтмалын хайгуулын “Хүннү Коул” компани Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, амжилттай ажиллаж байгаа болохоор Монголын бусад компаниуд ч гэсэн хөрөнгийн биржээс мөнгө босгох боломж бий гэсэн үг. Харин сайн төсөл бичиж, хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт татахын тулд олон улсын стандартаар нөөцөө тодорхойлж, үнэлгээгээ хийсэн байх хэрэгтэй. Австралийн Хөрөнгийн биржийн тавьдаг гол стандарт нь ЖОРК /JORC/ бол Канадынх NI 43-101 стандарт, Хонконгийн бирж дээрх хоёр стандартын аль ч болдог байна.
NI 43-101 ба ЖОРК
1989 онд Дэвид Волш гэгч “Бри-Экс” компанийг байгуулж, Албертийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргажээ. 1995 онд Бусан-II гэх төсөл дээр ажиллаж, өрөмдлөгийн ажил хийснээр үр дүн нь эерэг гарсан байна. Үүний дараа Торонтогийн хөрөнгийн биржид бүртгүүлж нэгж хувьцааг 187.5 доллараар гаргажээ. 1996 оны зургадугаар сард “Бри-Экс” компани Бусан-II орд 39.15 сая унци алтны нөөцтэй гэдгээ тайлагнаж, зургаан сарын дараа 70.95 сая унци болтлоо нөөц нь нэмэгджээ. 1996 оны наймдугаар сард Монреалын хөрөнгийн бирж болон NASDAC-т бүртгүүлжээ. Алтны нөөц нь 70 сая унци болсон гэж мэдэгдсэний дараа “Бри-Экс”-ийг уул уурхайн томоохон компаниуд сонирхож, “Фрипорт-Макморан” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулав. Бусан-II ордын нөөц 200 сая унци болон нэмэгдэх боломжтой бөгөөд тэгвэл 95 тэрбум долларын өртөгтэй болох талаар компанийн удирдлага мэдээлжээ. Энэ үед “Бри-Экс”-ийн зах зээлийн үнэлгээ 4 тэрбум долларт хүрч байв. Гэрээ хийснээсээ нэг сарын дараа Бусан-II-т хэд хэдэн өрөмдлөг хийсэн “Фрипорт-Макморан”-ынхан маш бага алтны нөөцтэй болохыг тогтоожээ. Ийнхүү хөрөнгийн зах зээлээс хэдэн арван тэрбум доллар босгоод байсан “Бри-Экс” компани хуурамч мэдээлэл өгч, залилан хийж байсан нь тогтоогджээ.
Энэхүү алдарт залилангаас үүдэн Канадын Үнэт Цаасны Удирдах газраас NI 43-101 гэх дүрмийг гаргажээ. Уг дүрэм нь хувьцаа гаргагч компанийн ашигт малтмалын бүтээгдэхүүний талаарх шинжлэх ухааны болон техникийн мэдээллийн задлан олон нийтэд хүргэх стандарт гэж хэлж болно. Уг стандартаар тусгайлан томилогдсон эрх бүхий Мэргэжсэн хүний зөвлөгөөг үндэслэж бүх мэдээллийг задалж тайлбарлахыг шаарддаг юм. Ашигт малтмалын нөөцийг тодорхойлох, Ордын зургийг гаргаж, өрмийн цооногоос дээr авах, тооцоолох арга барилыг илүү боловсронгуй болгох тал дээр илүү нарийвчлал оруулжээ. Тухайлбал ордын ТЭЗҮ-ийг NI 43-101-д “ТЭЗҮ гэдэг нь аливаа ашигт малтмалын нөөцийн геологийн, инженерчлэлийн, хууль зүйн, үйл ажиллагааны, эдийн засгийн, нийгмийн, байгаль орчны болон бусад хүчин зүйлийг ямар нэгэн санхүүгийн байгууллага тухайн нөөцийг үйлдвэрлэлийн зорилгоор хөгжүүлэхийг санхүүжүүлэх эсэх эцсийн шийдвэр гаргахад нөлөөлөх хэмжээгээр хангалттай нарийвчлалтай авч үзсэн судалгааг хэлнэ” хэмээн тодорхойлжээ.
“Бри-Экс”-ийнх шиг томоохон залилан 1960-1970 оны үед Австралид гарчээ. Үүнтэй холбогдуулан Австралийн хүдрийн нөөцийн хороо буюу ЖОРК байгуулагдаж, мөн л томоохон стандартыг боловсруулж мөрдүүлэх болов. Тус хороо нь Австралийн уул уурхай, металлургийн институт, Австралийн эрдэс баялгийн зөвлөл, Австралийн геологичдын институтын сайн дурын байгууллага бөгөөд Австралийн хөрөнгийн бирж, Үнэт цаасны институт гээд бусад олон байгууллагын төлөөлөгчдийг багтаадаг байна. ЖОРК нь хайгуулын үр дүн, эрдэс баялгийн боломж, хүдрийн нөөцийн талаар олон нийтэд мэдээлэх доод стандартыг тогтоож өгсөн. NI 43-101 шиг мөн л олон нийтэд өгөх мэдээллийг чадварлаг мэргэжилтний зөвлөгөөгөөр гаргахыг шаардаж, тийм мэргэжилтэнд байх ёстой мэдлэг, чадвар, туршлагыг хүртэл тодорхойлдог байна. Жишээ нь чадварлаг мэргэжилтэн нь хайгуулын үр дүнгийн талаар тайлан бэлдэх гэж байгаа бол хайгуулын талаар доод тал нь таван жилийн туршлагатай, хэрэв ашигт малтмалын боломжийн тооцоог хийх буюу тооцоо хийх ажлыг удирдах гэж байгаа бол ашигт малтмалын боломжийг тооцоолох, үнэлэх талаар хангалттай туршлагатай байх ёстой аж.
Энэ мэтчилэн олон улсын хөрөнгийн биржүүд бүгд өөр өөрийн дүрэм, стандартын дагуу компанийн үнэлгээ, нөөцийг тооцохыг шаарддаг, түүнд хяналт тавьж хийж өгдөг тусгай мэргэжилтнийг хүртэл бэлдсэн байдаг. Тиймээс Монголын уул уурхайн компаниуд олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлье гэвэл олон улсын стандартын дагуу нөөцөө тодорхойлж, ТЭЗҮ-ийг нь хийж, үнэлгээ хийлгэх ёстой юм. Ингэж чадсанаар олон улсын биржүүдээс хүссэн санхүүжилтээ авч чадна гэдгийг АНУ-ын хөрөнгө оруулалтын “Родман энд Рэншоу” банкныхан хэлж байна.
Ж.Жамул: Мөнгө нь байвал бүх зүйл бэлэн шүү дээ
“Родман анд Рэншоу” хөрөнгө оруулалтын банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ж.Жамултай уулзаж, Монголын компаниуд олон улсын биржид бүртгүүлэх боломжийн талаар байр суурийг нь сонслоо.
Монголын компаниудад боломж хангалттай байна. Ганц юу дутаж байна гэхээр олон улсын стандартын дагуу л бүх ажлаа хийх хэрэгтэй. Өнөөдөр Австралийн Засгийн газраас 40 хувийн супер Татварын тухай хуулийг баталж, 2012 оноос хэрэгжүүлэхээр боллоо. Энэ нь хөрөнгө оруулагчдыг Австралиас үргэх магадлалыг өндөрсгөж байна. Тэр хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх бүрэн боломжтой. Харин бид тэднийг юутай угтах вэ гэдэг л чухал. Бүх зүйл олон улсын стандартын дагуу байх ёстой. Тэгж чадах юм бол хөрөнгө оруулагчид мөнгөө өгөх л болно. Боломжгүй зүйл байхгүй. Бидний зорилго бол Монголын компаниуд, олон улсын хөрөнгө оруулагчдыг зуучилж өгөх.

Монголын компаниуд олон улсын стандартын дагуу бүх зүйлээ бэлтгэхэд мэдэхгүй чадахгүй зүйл их гарна шүү дээ?
Тэр мэдээж. Үнэндээ Монгол улсад энэ стандартуудыг сайн мэддэг, ажиллаж байсан туршлагатай хүн тоотой хэд л байгаа байх. Гэхдээ энэ тийм ноцтой асуудал биш шүү дээ. Энэ стандартын дагуу нөөцийг нь тогтоогоод үнэлгээг нь хийгээд өгөх мэргэжлийн компани, мэргэжилтнүүд хаа сайгүй л байна. Тэднийг хөлслөхөд л болно шүү дээ. Мөнгө байхад тэр мэдэхгүй чадахгүй гэдэг зүйл хэрэггүй. Эхний ээлжинд гадаадын шилдэг мэргэжилтнүүдээр хийлгээд авъя. Энэ явцдаа өөрсдөө тэднээс суралцъя. Дараа нь өөрсдөө хийж чаддаг болно.

Монгол компаниуд чадна
“Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банкны Удирдах зөвлөлийн дарга ноён Весли К.Кларктай ярилцав.
Олон улсын хөрөнгө оруулалтын банкууд төсөл сонгохдоо ямар үзүүлэлтийг голчилж шалгаруулдаг вэ?
Юуны түрүүнд би Монголын уул уурхайн компаниудад баяр хүргэмээр байна. Танай улсад зах зээл эхэлснээс хойшх 20 жилийн хугацаанд хувийн хэвшлүүд өөрсдийн нөөц бололцоогоор өдий зэрэгтэй өндийж явааг нь миний хувьд үнэлж байгаа. Гэвч олон улсын уул уурхайн туршлагатай компаниудын бизнесийн өрсөлдөөн өдөр тутам эрчимжиж байна. Дэлхийн газар нутаг дахь ашигт малтмалын нийт нөөц хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрэх аюул нүүрлээд байгаа учир шинэ шинэ бололцоог энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд эрэлхийлж эхэлсэн. Тэднээс ялгарах монголчуудын давуу тал гэвэл өөрийн гэсэн эрдэс баялагтай учир түүнийгээ өөрсдийн хүчээр ашиглаж, дотооддоо нэмүү өртөг шингээх асар их боломж байна. Хөрөнгө мөнгөний асуудал байгаа нь ойлгомжтой. Тийм л учраас миний бие АНУ-аас зорин ирж, өнөөдрийн арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байна.

Дэлхийн томоохон банкуудын хөрөнгө оруулах гол шалгуур бол тухайн компанийн бизнесийн нэр төр, туршлага, өв хөрөнгийг тэргүүнд авч үздэг хандлага бий. Манай банкны хувьд харин тухайн компанийн том, жижгээс үл хамааран тэгш зарчмаар хандахыг эрхэмлэдэг. Ирээдүйтэй, сайн төсөл ирүүлж чадсан бол бид итгэл хүлээлгэдэг гэж ойлгож болно. Олборлолт, боловсруулалт ашиглалтын гээд ямар төрлийн үйл ажиллагаанд зарцуулах нь гол биш, хамгийн чухал нь ирээдүйтэй төсөл байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ирээдүйтэй төсөл ирүүлсэн компани маань том, эсвэл жижиг байх нь ч бас гол биш. “Родман энд Рэншоу” банк хамгийн багадаа нэг сая долларын хөрөнгө оруулалтыг ч хийдэг. Энэ зарчмаараа ч жижиг, дунд компаниудаас итгэл хүлээсэн туршлагатай. Гэвч нэг, эсвэл 100 сая долларын санхүүжилт олгоход зарцуулах хөдөлмөр яг ижил байдаг юм. Одоогийн байдлаар “Родман энд Рэншоу” банк Монгол Улсын компаниудад санхүүжилт олгосон удаа хараахан алга. АНУ-д зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө бүхий аж ахуйн нэгжийг жижиг компани гэдэг. Энэ үзүүлэлтийг Монголын нөхцөлтэй харьцуулахад бэрх ч гэлээ хамтран ажиллах сайхан ирээдүй бий гэдэгт итгэлтэй байна.
Жижиг компаниудын хувьд сайн засаглалыг төвхнүүлэх нь чухал. Цаашилбал, мөнгөний хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд чухам ямар алхам хийж, ямар зарчмаар ажиллах ёстой вэ?
Компанийн сайн засаглал бүрдүүлнэ гэдэг толгой гашилгах асуудал биш. Үүргээ ухамсартай биелүүлэхэд л хангалттай гэж би боддог. Тухайлбал, санхүүгийн бүтцээ зөв авч явах, хайгуул, олборлолт хийж байгаа бол олон улсын баримт бичигт тулгуурлан зөв явуулах, мөн бизнес эрхэлж буй зах зээлээ сайтар судалж, ойлгох хэрэгтэй. Миний хувьд амьдралынхаа 35 жилийг АНУ-ын армид өнгөрүүлсэн генерал хүн. Энэ зах зээлд орохдоо огтоос мэдлэггүй нэгэн байлаа. Харин өнөөдөр АНУ-ын хөрөнгө оруулалтын нөлөө бүхий банкны Удирдах зөвлөлийг толгойлоод явж байна. Банкны салбарт хожуу хөл тавьсан би хэдийнэ банкир болчихоод таны өмнө зогсож байна шүү дээ. Тиймээс монгол компаниудад ашиглаж л чадвал уул уурхайн салбарт өнгөлөх боломж бүрэн бий. Монгол компаниуд чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

5 comments:
i agree this post
March 12, 2013 at 7:59 PMpost is very informative and
depend on trader
free commodity tips
I am happy to find this content very helpful and informative for me, as it contains lot of accurate detailing about the topic, which I was searching for. Thanks a lot and good luck.
May 23, 2013 at 5:32 PMforex tips
Thanks for sharing the information. That’s a awesome article you posted. I found the post very useful as well as interesting. I will come
June 7, 2013 at 2:52 PMUseful information shared. I am very happy to read this article. Thanks for giving us nice info. Fantastic walk through. I appreciate this post.
June 7, 2013 at 3:18 PMNice Information! I personally really appreciate your article. This is a great website. I will make sure that I stop back again!.
June 7, 2013 at 3:20 PMPost a Comment